
Ернхийлєгчийн сонгуулийн vеэр баахан уран сайхны кинонууд ар араасаа цувран гарч, багагvй дуулиан гарч байлаа. Тэднээс хамгийн их анхаарал татаж байсан нь Луйварын хот. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад киноны уран бvтээлчид ажиллаж, дэмжигч залуучуудын гарын vсэг цуглуулж байсан. Хамгийн сонирхолтой нь 7 сарын 1-ны єдєр нээлтээ хийнэ гэж зарлаж байсан энэ кино гэнэт л сураггvй болж, тус киног 50 хувийн хєнгєлттэй vнээр vзэх эрх авсан 20.000 залуучууд хоосон хоцорсон. Тэгвэл єнєєдєр л энэ киноны нууц тайлагдаж байна.
Кинонуудыг гацалтгүйгээр үзхийн тулд таны интернетийн хурд 512-оос дээш байх ёстойг анхаарна уу. Хэрвээ интернетийн хурд тань 512-оос бага бол 20 минут хүлээж байгаад үзнэ үү.
Уг киноны найруулагч нар АН-аас 146 сая тєгрєгний санхvvжилт авах, оронд нь 100.000 залуучуудын гарын vсэг цуглуулж, АН-аас Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжvvлэхээр гэрээ хийсэн байжээ. Гэрээний дагуу “Луйварын хот” киноны уран бvтээлч нар ажиллаж, Ц.Элбэгдоржийг дэмжигчдийн баг бvрдvvлж, уг киноны агуулга дээр тулгуурлан тvvний имижийг дээшлvvлэх зорилго бvхий ухуулга сурталчилгаа хийсэн аж.
Гэвч АН-ынхан гэрээнийхээ vvргийг биелvvлсэнгvй, Ерєнхийлєгчийн сонгуульд ялалт байгуулаад л таг чиг болцгоочихож. “Луйварын хот” киноны уран бvтээлчид киногоо хийж дуусгахын тулд энэ гэрээнд гарын vсэг зурж, баталгаажуулсан АН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаттай удаа дараа уулзаж, Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржид єргєх бичиг бариад ч хєлс, мєнгєє олж авч чадаагvй аж. Тиймээс тус киноны найруулагч О.Анхбаяр хvнээс мєнгє зээлж, “Луйврын хот” киногоо хийсэн аж. Гэвч тус киног 50 хувийн хєнгєлттэй vнээр vзэх эрхийн бичиг авсан 20.000 залуу, тэдний ятгалгаар Ц.Элбэгдоржид саналаа єгсєн 100 мянган хvн єнєєдєр “Луйврын хот” киноны уран бvтээлчдийг луйвар хийсэн хэмээн барьж зодох дээрээ тулж байна. Харин “Луйврын хот”-ын найруулагч, жvжигчид єєрсдийг нь луйвардсан АН-ыг шvvхэд єгєхєє мэдэгдлээ.
Шударга бус байдал, булхай луйварын тєлєє нэгдэж байсан мянга мянган залуусын итгэл найдвар єєрєє луйвардуулчихлаа гэхээр залуус єнєєдєр хэнд итгэж, Монгол улсад маань юу шударга болж байнаа.
Эх сурвалж www.MGLKINO.com


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: